2024-12-05
АНУ-ын доллар 3,416.82₮
Ангилал: Нийгэм

ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАР ТЕГ-Т ДАХИН ГОМДОЛ ГАРГАЖЭЭ

2021-08-27 15:54:25

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдсон ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа О.Бархасбадийн хэргийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргасан. Тус шийдвэрийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар эсэргүүцэж, прокурорын байгууллагад хандаад байсан юм. Гомдлын дагуу прокурорын байгууллагаас О.Бархасбадийг дахин шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч анхан шатны шүүхээс гэмт хэргийн үндэслэлгүй хэмээн үзэж, хэрэгсэхгүй болгосон байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүхийн шийдвэрийг дахин эсэргүүцэж, давж заалдаад байгаа аж.

 С.Зоригийн хэргийг үйлдсэн гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт эрүү шүүлт тулгасан гэмт хэргээр Б.Хурцад 1,6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял, бусад холбогдогчид хоёр жилийн хорих ял оноох шийдвэр гаргаж байсан. Харин С.Эрдэнэбат, О.Бархасбадь нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, цагаатгасан юм.