2025-01-30
АНУ-ын доллар 3,445.22₮
Ангилал: Засгийн газар

Хөл хориог 2021 оны тавдугаар сарын 8-ны 06.00 цаг хүртэл сунгалаа

2021-04-23 16:22:24

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах  Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ.

2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар 27956 хүн халдвар авч, 69 хүн  нас барсан. Нийт 4127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 2338, хүндэвтэр 1374, хүнд 351, маш хүнд 64 иргэн байна.