2024-11-21
АНУ-ын доллар 3,415.79₮
Ангилал: Эрүүл мэнд

COVID-19-ийн улмаас нас барсан хүний тоо нэмэгдсээр байна

2021-04-13 12:05:15

 Коронавируст халдварын  сүүлийн 24 цагийн байдлаарх мэдээллийг ЭМЯ-наас өглөө.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагт 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 16.603 боллоо.
Нийт 13100 хүнд шинжилгээ хийсэн байна. Сүүлийн 24 цагт Covid-19 цар тахалд өртсөн хоёр хүн нас барсан байна. Насны хувьд 20 настай эрэгтэй, 61 настай эрэгтэй аж.

Улаанбаатар хотод өнгөрсөн хоногт нийт 836, орон нутагт 48 тохиолдол тус тус бүртгэгджээ. Орон нутагт Covid-19-ийн шинээр бүртгэгдсэн 48 тохиолдол. Тодруулбал:
Архангай – 8, Сэлэнгэ – 6, Булган – 4, Ховд – 6, Өвөрхангай – 1, Төв аймаг – 4, Хэнтий – 1, Сүхбаатар – 5, Орхон – 10 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Харин өнөөдрийн байдлаар Өмнөговь, Говь-Алтайд Covid-19-ийн тохиолдол бүртгэгдээгүй байна.
 
 
Хатуу хөл хорионы үр дүн хэзээнээс гарч, халдварын тохиолдол буурах талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хатуу хөл хориог ямар хугацаагаар тогтоохоос үр дүн хамаарна.

Эхний ээлжинд 15 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод байна. Хөл хорио тогтоосноос хойш өвчлөл саардаг. Өнөөдөр 800 гаруй тохиолдол батлагдаад байгаа нь нууц үеийн хугацаагаар тооцвол 4-6 хоногийн өмнө халдвар авсан хүмүүс юм. Тэгэхээр хөл хорионы үр дүнг харах хараахан болоогүй байна. 
Халдварын тоо, эндэгдлийг бууруулах нь хөл хорионы хугацаанаас хамаарна. Бид тодорхой хэмжээний тооцооллыг хийгээд явж байгаа. Тухайлбал, 15 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод, дархлаажуулалт 70 хувьтай байх юм бол халдварын явц ямар байхыг хараад үзвэл өдөрт бүртгэгдэх халдварын тоо ялимгүй буурч харагдаж байна. Ингээд цаашдаа буюу хөл хорионы дараа халдварын тоо буцаад өсөхөөр харагдаж байгаа.

28 хоногийн хугацаатай хөл хорио тогтоогоод, дархлаажуулалтын ажлаа эрчимжүүлж, дархлаа тогтоц 70 хувьд хүрвэл ойролцоогоор долоодугаар сарын эхэн гэхэд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо 10-аас доош орох тооцоолол хийгээд байна.

Гэхдээ өвчлөлийн нөхцөл байдал өдөр бүр өөрчлөгдөж байгаа тохиолдолд тооцоолол дагаад өөрчлөгдөөд явна" гэлээ.