2024-11-21
АНУ-ын доллар 3,415.79₮
Ангилал: Нийслэл

Нийслэлийн төрийн байгууллагууд мэдээллийн технологийн дэвшилтэт системүүдийг ашиглаж байна

2021-03-01 13:29:32

Нийслэл бүх нийтийн хэсэгчилсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж,  хатуу хөл  хорио тогтоон коронавируст /Ковид-19/ халдварт өвчинтэй тэмцэх, халдварын эрсдэлийг бууруулах хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлэлтийн ажлыг зохион байгуулсан.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн тандалт илрүүлгийн арга хэмжээний  үед УОК, НОК, төрийн байгууллагууд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь шуурхай шийдвэрлэх, хяналт тавих, төлөвлөлт, орон зайн дүн шинжилгээ хийх, үүссэн нөхцөл байдалд уялдуулан шуурхай, оновчтой шийдвэр гаргах, бодит цаг хугацааны мэдээллээр хангах үүднээс ЭМЯ, НЗДТГ, НМТГ зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудын зүгээс үйл ажиллагаандаа олон улсын жишигт нийцсэн мэдээллийн технологийн дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэн ашиглалаа. Тухайлбал:


 
  • Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн санд суурилсан “Орон зайн дүн шинжилгээний систем”. Уг систем нь “Ковид-19” халдварын тархалт, инфографик, дүн шинжилгээ, үйл ажиллагааны хяналт, төлөвлөлт, дүүргүүдийн үйл ажиллагааны хяналт, хүнсний нөөцийн мэдээлэл гэсэн хэсгээс бүрдэнэ. НОК-ын Шуурхай штабын дэргэд Орон зай дүн шинжилгээний баг байгуулагдан “Орон зайн дүн шинжилгээний систем”-ээр Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, УОК, НОК, ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төв, есөн дүүргийн онцгой комисс, эрүүл мэндийн нэгдсэн төвүүдийн алба хаагчид, удирдлагуудыг нэгдсэн удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт, халдварын тархалт, орон зайн дүн шинжилгээ, дүүрэг, хороодын үйл ажиллагааны төлөвлөлтийг энэхүү системийг ашиглан ханган ажиллалаа.
  •  
  • Нийслэлийн лавлагаа мэдээллийн төв “1800-1200 тусгай дугаар” буюу Call center. УОК, НОК-оос гарсан шийдвэрүүдийг иргэдэд үнэн зөв хүргэх, иргэдээс ирсэн санал хүсэлтийг холбогдох байгууллагуудад дамжуулан шийдвэрлүүлэх үүрэгтэйгээр НОК-ын Шуурхай штаб, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд “Засаг дарга сонсож байна” 1800-1200 тусгай дугаарыг 20 мэдээллийн ажилтан 24 цагийн турш иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэн, шаардлагатай мэдээллээр хангаж ажиллав. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн тандалт илрүүлгийн хугацаанд “1800-1200 тусгай дугаар” өндөр ачаалалтай ажиллаж, 11596 удаагийн дуудлага, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажиллав.

  • НЗДТГ-ын албан ёсны ulaanbaatar.mn цахим хуудас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны автомат хариулагч “Чатбот”. НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс НЗДТГ-ын албан ёсны www.ulaanbaatar.mn цахим хуудас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны автомат хариулагч Чатботоор дамжуулан 24 цагийн турш УОК, НОК-оос гаргасан тогтоол, шийдвэрийн талаар цаг үеийн мэдээ мэдээллийг иргэдэд үнэн зөв, түргэн шуурхай, хялбар хүргэх технологийн боломжийг ашиглаж байна. Дээрх хугацаанд НЗДТГ-ын албан ёсны фэйсбүүк хуудас болох “Нийслэлийн мэдээ” пэйжийн чатбот үйлчилгээнд 710 иргэн холбогдож мэдээлэл авсан бол тэдгээрээс 393 иргэнтэй чатбот оператор холбогдож,  дэлгэрэнгүй мэдээлэл, зааварчилгаа хүргэсэн байна.
  •  
  • “Нэг хаалга - Нэг шинжилгээ” тандалт илрүүлэлтийн хүрээнд шинжилгээнд хамрагдсан иргэд, өрхийг бүртгэх “Хүн амын өрхийн мэдээллийн систем”. Энэхүү систем нь “Хүн ам, өрхийн мэдээллийн систем”-ийн баазад суурилан шинээр хөгжүүлсэн систем бөгөөд ЭМЯ-ны https://eruul.gerege.mn системээс шинжилгээнд хамрагдсан иргэдийн мэдээллийг дамжуулах сервис солилцох холболт хийгдсэн. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн тандалт илрүүлгийн хугацаанд 336.842 өрхийг төлөөлөн 583.916 иргэн шинжилгээнд хамрагдлаа.
  • ЭМЯ-ны https://covid19.gerege.mn, https://eruul.gerege.mn систем. УОК, НОК-оос “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлэлтийн шинжилгээг зохион байгуулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын зургаан дүүрэг дэх шинжилгээ авах 134 блокыг орон зайн мэдээллийн системд бүртгэх, блокын дагуу хийгдсэн шинжилгээний мэдээллийг ЭМЯ-ны https://covid19.gerege.mn системд Real time харуулах, тандалт илрүүлгийн шинжилгээний явц, шинжилгээний хариуг иргэдэд нээлттэй хүргэлээ.
  •  
  • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Дотоод удирдлагын “UB ERP” системийн шинжилгээнд хамрагдсан төрийн албан хаагчдын бүртгэлийн модуль. “UB ERP” системд “Ковид-19”-ийн шинжилгээнд хамрагдсан нийслэлийн төрийн байгууллагуудын албан хаагчдын мэдээлэл болон хамт амьдардаг гэр бүлийн гишүүдийг бүртгэх модулийг хөгжүүлэн, https://eruul.gerege.mn болон ХУР системтэй интеграци хийж, нийслэлийн харьяа 1204 байгууллагын хэрэглээнд нэвтрүүлсэн. Тус модуль 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 1204 байгууллагын 16,845 төрийн албан хаагчил шинжилгээний бүртгэл хийгдээд байна.

  • Сорьц тээвэрлэх тээврийн хэрэгсэлд GPS төхөөрөмж суурилуулж, хянах. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд сорьц тээвэрлэх 66 тээврийн хэрэгсэлд GPS төхөөрөмж суурилуулж, хяналт тавин ажиллалаа. Эдгээр тээврийн хэрэгслүүд шинжилгээ авч байгаа хөдөлгөөнт болон суурин цэгүүдээс сорьцыг хүлээн авч ХӨСҮТ болон дүүргүүдийн лабораториудад хүргэж өгөх үүрэгтэй ажиллав.

  • Шинжилгээний явуулын автобусны маршрутыг хянах. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын 1-р авто баазын явуулын шинжилгээ авах 50 автобусны үйл ажиллагаа болон маршрутыг теле хяналтын камер болон GPS систем ашиглан хяналт хийв.
 
НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР