2024-12-04
АНУ-ын доллар 3,416.82₮
Ангилал: Хөндөх сэдэв

Ирэх онд дөрвөн аймагт махны үйлдвэр барина

2018-10-22 16:31:19

Манай улс нийт хэрэглээнийхээ 80 гаруй хувийг гаднаас импортлон авдаг гэсэн судалгаа байдаг. 60 орчим сая малтай мөртлөө жилд 56 тэрбум төгрөгийн сүү сүүн бүтээгдэхүүн импортоор авч хэрэглэдэг. Сүү гэлтгүй мах хүртэл гаднаас импортлон авч байна.  Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тул “Мах сүүний аян зарлан”-аа гэдэг мөрийн хөтөлбөрийг МАН 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж байхдаа танилцуулж байсан . Үүний нэгээхэн хэсэг нь 2019 онд 4 аймагт баригдаж эхлэх махны үйлдвэр аж. 

Гадаадаас авч байгаа зээлээр хийгдэх бүтээн байгуулалтуудын нэг болох нийт 48 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй махны үйлдвэрүүд Баянхонгор, Сүхбаатар, Ховд, Архангай аймагт БНХАУ зээлээр хэрэгжих юм байна.  Үүнтэй холбоотойгоор зарим аймгууд бэлтгэл ажилдаа хэдийнээ оржээ.

Тухайлбал Архангай аймаг өнгөрсөн 2 сараас эхлэн хөдөө аж ахуйгаа түшиглэсэн үйлдвэржилтийг бий болгох, энэ чиглэлээр гаргасан шинэ санал санаачлагуудыг дэмжиж ажиллаж байгаа юм байна.  Архангай аймагт мах нядалгааны үйлдвэр баригдсанаар өдөрт 1000 бог, 150-200 бод нядалж, бэлэн бүтээгдэхүүн болгох хүчин чадалтай мал нядалгааны үйлдвэр баригдана гэсэн тооцооллыг гаргажээ

П.Оюунжаргал