2024-12-05
АНУ-ын доллар 3,416.82₮
Ангилал: Нийгэм

Японы эрдэмтэд хөгшрөлтөөс сэргийлэх эмийн найрлагыг олжээ

2021-02-21 14:11:08

Японы эрдэмтэд хөгшрөлтийг зогсоож, бие организмыг залуужуулах чадвартай эм олсон гэнэ. Энэ эмийг 5-10 жилийн дараагаас хэрэглэж эхлэх боломжтой гэж Токиогийн их сургуулийн Анагаах ухааны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн профессор Макато Наканиси РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. 
 
Хөгшрөлт нь  үрэвслийн явцыг үүсгэдэг эс эрхтнүүдэд хуримтлагдсантай холбоотой байдаг аж. Эдгээр эсүүдийн нэг нь хөгшрүүлэх буюу сенесцент эсүүд бөгөөд эдгээр нь аажимдаа хуваагдах чадвараа алдан, эрхтнүүдэд хуримтлагдсанаар хүн хөгширдөг байна. 
 
"Эдгээр эсүүдийг арилгачихвал тэдгээрийн үүсгэдэг үрэвслийн явцыг зогсоож, ингэснээр хөгшрөлтийн шинж тэмдгүүдийн эрс багасгах боломжтой" хэмээн эрдэмтэн тайлбарлажээ. 
 
Эрдэмтэд судалгаа хийх явцад хөгшрүүлэх эсэд амьдрахын тулд глутаминыг глутамины хүчил болгон хувиргадаг GLS1 фермент шаардлагатай байдаг гэнэ. Ингэснээр энэ ферментийг дарангуйлвал хөгшрүүлэх эсүүдийг устгах боломжтой аж.
 
Энэ таамаглалыг туршихын тулд эрдэмтэд хэд хэдэн төрлийн хавдрын эмчилгээнд ашигладаг эмэн дээр суурилсан бэлдмэлийг хулганад өгчээ. Туршилтын дүнд хулганы бөөр, элэг, уушгины үйл ажиллагаа сайжирч, бие организм нь бүхэлдээ сэргэсэн гэнэ.