2024-12-05
АНУ-ын доллар 3,416.82₮
Ангилал: Нийгэм

Дараах 5 салбараас бусад нь ирэх мягмар гарагаас үйл ажиллагаа явуулна

2021-02-20 17:49:29


Хоёрдугаар сарын 23-ны мягмар гарагаас  нийт ААН-ийн 95 хувь нь үйл ажиллагаагаа нээхээр болсон байна. Энэ талаар УОК-оос олон нийтэд хандаж мэдээлэл өглөө. 

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан

 2021 оны хоёрдугаар сарын 23-наас ААН-үүдийн 95%-ийн үйл ажиллагааг эхлүүлнэ. 23-наас бид шар түвшин рүү орно. Журамд энэ тухай нарийн зааж өгсөн бөгөөд иргэн, ААН-үүдэд хүргэнэ. Түвшинг зарласнаар хүн бүхэн өөрсдийн хийх ажлыг мэднэ. Иргэн, ААН-үүдийг хариуцлагажуулахын тулд журам гаргалаа. Бүгд хичээж ажиллах нөхцлийг бүрдүүлж байна.

Иргэдээ вакцинд хамруулж эхэлснээр сургууль, цэцэрлэгийг үе шаттайгаар нээхээр төлөвлөж байна. Гуравдугаар сарын 10-наас сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль болон боловсролын байгууллагын танхимын хичээлийг үе шаттайгаар нээнэ. Энэ хугацааг хүртэл хүүхдүүдийг халдварт өртөх эрсдэлээс хамгаалах бэлтгэл ажлыг хийх юм. Гаднаас ирж байгаа иргэдэд тусгаарлах байрны 3 төрлийн сонголт өгнө. Мөн 10-14 хоног тусгаарлана. Онгоцны тасалбарыг хямдруулах бөгөөд илүү том онгоц нисгэхээр болсон. Нислэгийн тоог нэмэгдүүлэхээс гадна суудлыг тоог нэмэх чухал гэдгийг хэллээ.

Харин ирэх мягмар гарагаас дараах  таван чиглэлээс бусад ААН-үүд үйл ажиллагаагаа нээх юм. Тодруулбал 

Үйл ажиллагаа нээгдэхгүй  салбарууд
  • уралдаан тэмцээн,
  • өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа,
  • аялал зугаалга /гэр бүлээс бусад/
  • диско баар
  • цахим тоглоом, хүүхдийн тоглоомын төвүүд