2024-12-05
АНУ-ын доллар 3,416.82₮
Ангилал: Нийгэм

З.Мэндсайхан: Согтууруулах ундаа хэрэглэж, маргаан үүсгэсэн таван хүнийг ажлаас нь чөлөөлнө

2021-02-16 17:12:20

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдах ажилтнууд ажлын байрандаа архидаж, зодолдож танхайрсан гэх мэдээллийн дагуу салбарын сайд З.Мэндсайханаас тодрууллаа. 

Тэрбээр "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед төрийн алба хаагч бүр Засгийн газраас гаргасан цар тахлаас сэргийлэх шийдвэрийг хэрэгжүүлж хичээн ажиллаж байна. Гэтэл Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зарим удирдах албан тушаалтан эрхэлсэн ажилдаа хариуцлага алдлаа.

Надад ирсэн мэдээллээр таван ажилтан ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэж, маргаан үүсгэсэн байна. Иймээс ажлын байранд архи уусан, ажилдаа хариуцлага алдсан, ёс зүйн зөрчил гаргасан албан хаагчдыг Төрийн албаны хуулийн дагуу зохих арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлнө" гэв.