2024-12-05
АНУ-ын доллар 3,416.82₮
Ангилал: Нийгэм

ШӨХТГ “МОНГОЛ УЛСАД ТУЛГАМДАЖ БУЙ 76 АСУУДАЛ”-ЫГ ШИЙДВЭРЛЭХЭЭР ЗОРИЛОО

2021-02-03 12:46:01

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол Улсад тулгамдсан 76-н асуудлыг УИХ-ын гишүүдтэй хамтран шийдвэрлэх ажлыг эхлүүллээ. Дээрх ажилд ямар асуудлыг дэвшүүлэн, шийдвэрлүүлэх вэ гэдэг нь иргэн таны сонголт юм. 

      Өнөөдөр буюу 02 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн “Монгол улсад тулгамдсан 76-н асуудал” санал асуулгыг эхлүүлж байна. Санал асуулгаас гарсан үр дүнг нэгтгэн, иргэдээс хамгийн олон санал авсан 76-н асуудлыг сонгон УИХ-ийн гишүүдэд танилцуулах юм. Иргэн та өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, ШӨХТГ-т саналаа ирүүлээрэй. Хүн бүр эх орныхоо хөгжилд бодит хувь нэмрээ оруулан, өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг үнэн зөв, нээлттэй, ил тод байдлаар ирүүлэхийг  уриалж байна.