2024-12-05
АНУ-ын доллар 3,416.82₮
Ангилал: Нийгэм

Автомашины татвар төлөлтийг эрчимжүүлнэ

2020-11-02 15:46:58

Монгол Улсын төсвийн орлогын 51 хувийг 25 төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлогоос төвлөрүүлдэг байна.

Татварын ерөнхий газрын хувьд энэ онд татварын алба 5.2 их наяд төгрөгийн төсвийн орлогыг бүрдүүлэх үүрэг хүлээж байсан ч 2020 оны эхний есөн сарын байдлаар 3.4 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн байна. Төсвийн гүйцэтгэл 88 гаруй хувьтай явж байгаа аж. Иймээс цаашдаа татвар төлдөггүй хэсэгт анхаарлаа хандуулж ажиллах юм байна. Тодруулбал,  автомашины татварыг хамруулж болох аж.

Монгол Улсад 1200 гаруй авто машин бүртгэлтэй байдаг боловч хагас нь л татвараа төлдөг байна. Бүгд татвараа төлдөг болгоход татварын албанаас анхаарч ажиллах аж. Түүнчлэн татвар нэмэхгүйгээр цахим үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн, далд эдийн засгийг бууруулах, цахим төлбөрийн баримтын систем ашиглан ажил гүйлгээ бүрийг бүртгэлжүүлэх, татварыг хялбаршуулан бүртгэлийг сайжруулахад анхаарч ажиллах болжээ. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс зах худалдааны төвүүдийн бизнес эрхлэгчдийг цахим төлбөрийн QRBarimt-ыг өгөх нөхцөлөөр хангасан байна. Ингэснээр 13.658 иргэн энэхүү цахим системд холбогджээ.

Мөн газар өмчилсөн иргэд газрын татвар төлөх ёстой аж. Учир нь өмчилсөн газар нь тухайн иргэний хөрөнгө болж үлддэг тул хөрөнгийн татвар төлөх үүрэгтэй. Хуулийн хүрээнд энэ татварын 98 хувь нь хөнгөлөгдөж, 2 хувийг төлдөг. Өмчилсөн газрын тухайд нэг иргэн хот суурин газарт 3000-5000 төгрөгийн татвар ногдож байх жишээтэй. Орон нутаг, сумдад 1000-3000 төгрөгийн татвар ногдоно. Энэ татварыг авдаггүй байсан бол холбогдох яам, агентлагуудтай хамтран ажиллаж энэ татварыг авдаг болж байгаа ажээ.