2024-12-05
АНУ-ын доллар 3,416.82₮
Ангилал: Нийгэм

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Авлигатай тэмцэх газартай хамтарч ажиллана

2020-09-03 17:12:47

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн болон холбогдох албаны ажилтнуудыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар салбарын нөхцөл байдлын талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах, анхаарах асуудлын талаар харилцан санал солилцлоо.

Энэ үеэр яам, агентлаг, байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй, шилэн болгохтой холбоотойгоор нийгмийн салбарын цахимжуулалтыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Мөн ажилтан, албан хаагчдад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах зэрэг олон асуудлыг хамтарч зохион байгуулахаар болов.