2024-11-21
АНУ-ын доллар 3,415.07₮
Ангилал: Дэлхий

Хувийн нууцтай холбоотой мессежээ устгаж байхыг зөвлөлөө

2020-08-27 15:59:08

Хувийн нууцтай холбоотой мессежээ, мөн банкны дансны талаарх мэдээллийг гар утсандаа хадгалах нь аюултай хэмээн Оросын “Синергия” их сургуулийн IT хүрээлэнгийн захирал Станислав Косарев "Прайм" агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Эдгээр мэдээллээ тэр даруй устгаж, цэвэрлэж байхыг тэр зөвлөжээ. Гар утсан дээрх эдгээр мэдээллийг ашиглан үйлдэх гэмт хэргийн тоо нэмэгдэж байгааг тэр анхаарууллаа. Хувийн нууцтай холбоотой мессежээ гар утсандаа хадгалах шаардлагатай бол нууц үгээр онгойдог болгох хэрэгтэй гэв.

Сүүлийн үед дэлгэрч байгаа хурууны хээ, царай таних технологиор нээгддэг утас хэрэглэдэг бол энэ арай аюул багатай гэдгийг Станислав Косарев хэллээ.