2024-12-05
АНУ-ын доллар 3,416.82₮
Ангилал: Нийгэм

Ч.Улаан: Малчид минь яарч, сандарч ноолуураа битгий хямд зараарай

2020-05-06 19:25:39

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд Төрийн ордонд мэдээлэл хийсэн.

Энэ үеэр ХХААХҮ-ийн Ч.Улаан "Монгол ноолуурынхаа үнэ цэнийг дэлхийд хадгалж үлдэх ёстой. Тиймээс нэг кг тутамд нь олгох 20 мянган төгрөгийг малчдын дансанд нь хийнэ.
Ноолуурын дийлэнх хэсгийг худалдаж авдаг гадны хүмүүс орж ирээгүй учир цаг хугацааны хувьд удаашралтай байна. Малчид минь яарч, сандарч ноолуураа битгий хямд үнээр зараарай, зарж болохгүй" гэсэн юм.