2024-09-08
АНУ-ын доллар 3,381.09₮
Ангилал: Нийслэл

1656 тонн барьцалдуулагч бодисын нөөц байгаа

2020-03-03 10:43:14

Агаарын чанарын РМ10 тоосонцрыг өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 40 хувиар, РМ 2.5 тоосонцор 55 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Амралтын өдрүүдэд 800 тонн түүхий нүүрсийг тээвэрлэж явсан зөрчлийг бид илрүүлж зохих ёсоор торгуулийн арга хэмжээг авсан. Тээвэрлэж явсан нүүрсийг нь “Амгалан дулааны цахилгаан станцад” байрлуулсан хэмээн НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн мэдээлсэн юм.

  “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан түлшинд өнгөрсөн сард лаборторийн шинжилгээ хийхэд стандартын шаардлага хангаж байна гэсэн үзүүлэлт гарчээ. Шахмал түлшний барьцалдуулагч бодис хомсдолд орсон гэх ташаа мэдээлэл цацагдсан ч өнгөрсөн пүрэв гаригийн байдлаар 1000 тоннын нөөцтэй байсан. Үүнээс хойш нийт 26 тээврийн хэрэгслээр 656 тонн барьцалдуулагч бодис нэмж ирсэн. Өнөөдрийн байдлаар Тавантолгой түлш дээр 1656 тонн барьцалдуулагч бодисын нөөц байгаа. Иймд иргэд ташаа мэдээлэлд автахгүй байхыг уриалсан юм.