2024-11-21
АНУ-ын доллар 3,415.79₮
Ангилал: Улс төр

УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа 5-р сарын 10-16-ны хооронд зохион байгуулагдана

2020-02-12 11:36:58

Сонгуулийн ерөнхий хорооноос 2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. 

СЕХ-ны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн: Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу “Сум дүүргийн сонгуулийн хороодыг дөрөвдүгээр сарын 15-наас өмнө байгуулна. Нам, эвслүүд дөрөвдүгээр сарын 25-наас өмнө сонгуульд оролцохоо илэрхийлнэ. Нам, эвслүүд болон бие даагчдийн нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 10-16-ны хооронд зохион байгуулагдана. Ингээд санал авах өдрөөс 22 хоногийн өмнө буюу зургаадугаар сарын 2-нд нэр дэвшигчдийн үнэмлэхийг СЕХ-ноос нэгэн зэрэг гардуулж өгнө. 

Өмнөх долоон удаагийн сонгуулиар нийт 2,840 орчим хүн нэр дэвшиж байсан бол 2016 оны сонгуултд 498 хүн нэр дэвшсэн гэдэг судалгаа бий. 

25-26 мянган төрийн албан хаагч сонгуулийн хэсгийн хороодод ажиллана. Энэ удаагийн сонгуулиар Фэйсбүүк компанитай хамтарч ажиллана. Өмнө нь хоёр удаагийн уулзалт хийсэн. Манай улсад фэйсбүүкийн 2.2 сая хаяг байна. Фэйсбүүк компани баг гаргаж ажиллах сонирхлоо илэрхийлсэн. Бид дэмжиж ажиллана” гэлээ.