2024-12-04
АНУ-ын доллар 3,416.82₮
Ангилал: Нийслэл

Баянхошууны уулзвараас Ханын материал, 3, 4-р хорооллын эцэс хүртэлх чиглэлд дүүжин зам барина

2020-01-16 12:59:27

Нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, чанарыг сайжруулах, төрөл хүртээмжийг нь нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлэх гэж буй төслийн хүрээнд эхний ээлжинд Баянхошууны уулзвараас Ханын материал, 3, 4-р хорооллын эцэс хүртэлх чиглэлд 16 минутын зайтай буюу цагт 3,000 зорчигч тээвэрлэх агаарын дүүжин зам барихаар төлөвлөжээ.
 
 
Энэ ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Бүгд найрамдах Франц улсрын "Пома" группийн төлөөлөгчидтэй уулзаж, агаарын дүүжин тээврийн төслийн талаар санал солилцсон талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар мэдээлсэн байна. Талууд дараагийн шугамууд дээр санал солилцож, санхүүжилт батлагдсан тохиолдолд хэдий хугацаанд төслийг хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцжээ.
Мөн энэ төслөөр зөвхөн ганц шугам биш, цаашлаад хэрэгцээ шаардлагатай байгаа олон газарт дүүжин тээврийн үйлчилгээг нэвтрүүлнэ гэж үзэж байгаагаа хотын дарга С.Амарсайхан илэрхийлжээ.