2024-11-21
АНУ-ын доллар 3,415.79₮
Ангилал: Боловсрол

Сурагчдын амралтыг сунгах уу?

2020-01-02 14:51:53

Нийслэлийн сурагчдын II улирлын амралт өнгөрсөн сарын 23-наас эхлээд байгаа билээ. Сурагчид 21 хоног амраад 2020 оны 1 дүгээр сарын 13-ны Даваа гарагт хичээлдээ орох хуваарьтай.
 
Ханиад томуу ихтэй байвал сурагчдын амралтыг 7 хоногоор сунгах боломжтой байдаг. 

Энэ удаагийн улирлын амралтыг сунгах эсэхийг БСШУСЯ-наас асуухад "Сурагчдын амралтыг сунгах хүсэлт Эрүүл мэндийн яамнаас ирүүлээгүй.

Зарим аймаг онцгой комиссын хурлаараа сурагчдын амралтыг сунгах хэрэгтэй гэж ярьж байгаа гэсэн. Гэхдээ яаманд хүсэлт ирүүлээгүй.
Оны өмнө Завхан аймаг хүсэлт гаргаад амралтыг 3 хоногоор урагшлуулж өгсөн" гэсэн хариулт өглөө.

Тэгэхээр албаны эх сурвалжийн хэлж буйгаар сурагчдын амралтыг сунгах эсэх нь тодорхойгүй байна. Улсын хэмжээнд өнгөрсөн сарын сүүлээр амбулаториор 196,745 хүн үйлчлүүлсний 11.1% /21,774/-ийг томуу, томуу төст өвчин эзэлж, улсын хэмжээний дэгдэлтийн түвшинд хүрээд байгааг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлж байсан юм.

Хэрэв сурагчдын амралтыг сунгавал III улирлын амралтын 7 хоногийг шилжүүлэх зохицуулалттай.