2024-11-24
АНУ-ын доллар 3,416.66₮
Ангилал: Улс төр

Чуулганы хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

2019-12-06 13:00:32

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр уг төслийг хэлэлцээд дэмжсэн юм. Энэ удаагийн сонгуулийг 50:26 гэсэн тогтолцоогоор явуулахаар төслөө боловсруулаад байна. 50 гишүүн нь жижиг тойргоос сонгогдох бол 26 нь томсгосон буюу улс нэг тойргоос сонгогдоно. Гэхдээ энэ төслийг хэлэлцэх явцдаа өөрчлөх эрх нь УИХ-ын гишүүдэд бий.