Германы нэгэн улс төрч хэрэв ажилтан дугуй тогтмол унавал ээлжийн амралтад нэмэлт өдөр тооцож байх талаар саналаа хуваалцжээ.
“Хэрэв ажилтан ажилдаа дугуйгаар тогтмол явдаг бол жилийн амралтын өдрөө нэмэгдүүлэх эрхтэй гэж бодож байна” хэмээн Германы холбооны парламентын гишүүн Стефан Гельбхаар хэлжээ. Мөн тэрээр “Ингэснээр замын түгжрэлийг бууруулж тэр хэмжээгээр агаарын бохирдлыг багасгах нэгэн хүчин зүйл болно. Цаашлаад энэ нь зөвхөн дугуйчдын эрүүл мэндэд тустай ч эд биш нийгэмдээ эерэгээр нөлөөлөх шийдвэр юм” гэжээ.
Өмнө нь хүмүүсийг ажилдаа дугуйгаар ирэхийг дэмжиж санхүүгийн хувьд урамшуулдаг байсан ч ажилтнууд дугуй унах нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэдгийг хангалттай ойлгоогүй, мөн хүмүүс ажлаасаа чөлөө авах тохиолдол тогтмол байсаар байжээ.
Нэмэлт амралтын өдөр тооцдог болвол хотын захаас төв рүү ажилдаа ирдэг олон ажилтан нэгдэж автомашины оронд дугуй унах иргэдийн тоо ихэснэ хэмээн үзжээ. Тиймээс ХБНГУ-ын Засгийн газраас түүний саналыг дэмжин ажиллахыг үүрэг болгожээ.
Эх сурвалж: http://gogo.mn/
“Эрдэнэс Тавантолгой" ХК 2.4 их наяд төгрөгийн татвар төлөв
2024-09-11 18:06:16Цэцэрлэгийн хоолны зардлын 75 хувийг улсын төсөв, 25 хувийг эцэг эх, асран хамгаалагчид гаргана
2024-09-11 16:08:01Н.Учрал: 14 мега төсөл хэрэгжүүлэх хүрээнд хуулийн багц шинэчлэлийг хийнэ
2024-09-11 15:31:09ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүнэ
2024-09-11 15:09:39Эрдэнэт үйлдвэрийн Т.Батмөнхийн гэрт нэгжлэг хийж, их хэмжээний ам.доллар, эртний эдлэл зэргийг илр
2024-09-09 18:13:22Ц.ТОВУУСҮРЭН: ИХТ ИРГЭДЭД ОЙР, НИЙТЛЭГ СОНИРХЛЫГ ИЛЭРХИЙЛЭХ, ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН БОЛОМЖООР ХАНГАГДСАН
2024-09-09 15:32:12Л.Оюун-Эрдэнэ: Хонгилын шүүгч нар баярлах болоогүй, 14 төслийг гацаасан шүүгч нарыг зарла Алтангэрэл
2024-09-09 15:23:57Энэ сарын 21-нд “Автомашингүй өдөр-2024” болно
2024-09-09 15:21:39