2024-11-24
АНУ-ын доллар 3,416.66₮
Ангилал: Улс төр

Б.Хурц нарыг шүүх хурал маргааш шийдвэрээ гаргана

2019-08-15 16:23:35

Төв аймгийн шүүх танхимд Б.Хурц тэргүүтэй 9 хүнд холбогдох шүүх хурал болж байгаа билээ. Дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа шүүх хурлын явцын талаар Төв аймгийн шүүхийн Тамгын газрын ажилтан Жавхланбаяр мэдээлэл өглөө.  

Тэрбээр "Нэр бүхий 9 хүнд холбогдох шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Одоо эд мөрийн баримтыг шинжилж, танилцаж байгаа. Дараа нь бичгийн нотлох баримтыг судалж, танилцана.  Түүний дараа улсын яллагч дүгнэлтээ гаргахаас эхлээд хуулийн дагуу үргэлжилнэ. 

Энэ бүхнээс харахад, маргааш үргэлжлэх төлөв байна. Маргааш үргэлжилж хуралдах байх. Яагаад гэвэл ээдрээтэй хэрэг, олон хавтаст хэрэг байгаа учраас нэг, хоёр өдөр хуралдаад дуусахгүй. Өчигдөр танхимд байгаа хүмүүсээс биеийн байдал нь муудах тохиолдол гарсан. Өнөөдөр тийм зүйл гарсангүй. 

Шүүх эд мөрийн баримтад хураагдаж ирсэн бүхий л баримтыг судлах шаардлагатай. Эд баримт бүгд бичлэг байгаа. Одоогоор нэр бүхий дөрвөн гэрч мэдүүлэг өгсөн. Мэдүүлгээ өгөөд дууссан. 

Иргэдийн төлөөлөл нэг хүн оролцож байна. Тэр хүний нэрийг хэлэх боломжгүй, нууц. Шүүх хурал ямар нэг байдлаар хойшлохгүй. Эсвэл яллана, үгүй бол хэрэгсэхгүй болгоно. Аль эсвэл мөрдөн байцаалтад буцаана" хэмээлээ.