2024-11-23
АНУ-ын доллар 3,416.66₮
Ангилал: Улс төр

АН: Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж оролцоно

2019-07-18 11:58:47

УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
 
-АН-ын зөвлөл байр сууриа илэрхийлж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэгт оролцохоор шийдэж байна. Ингэхдээ хэд хэдэн зарчим баримталж байгаа.
 
Сонгодог парламентыг бүрдүүлдэг гол суурь зарчим нь сонгол. УИХ-ын гишүүдийн хариуцлага, Засгийн газрын хариуцлагын асуудал ямар бүрэлдэхүүнтэй УИХ бүрдэхээс хамаардаг. 76 жижиг тойргоос сонгогддог нь хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл. Тийм учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол хэсэг сонгуулийн холимог системтэй байх ёстой гэсэн Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа.
 
Эдийн засгийн бодлого өөрчлөгдөөгүй нь өнөөдрийн эдийн засгийн тогтворгүй байдал харуулж байна. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бодлогоосоо салж чадаагүй ирсэн Зах зээлийн эдийн засаг дээр социалист аргаар хандаж болохгүй. Эдийн засгийн бодлогоо Үндсэн хуульдаа тусгах хэрэгтэй. Тийм учраас орон нутгийн бие даасан бодлого бол эдийн засгийн бодлого. Орон нутаг төсвөө өөрсдөө төвлөрүүлдэг байх ёстой.
 
Нутгийн өөрөө удирдлагын тухай асуудалд аймаг, нийслэл, хот, сум, дүүргийг өнөөдрийн түвшин дээр нь өөрчлөх хэрэгтэй. Үүнд бид Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж байгаа. Нутаг дэвсгэргүй бол хотын тухай асуудлыг хөндөхөд өөр болно.
 
Төрийн албанд орох босгыг Үндсэн хуулинд зайлшгүй тавьж өгөх ёстой. Баялгийн санг байгуулах асуудалд Ерөнхийлөгчтэй байр суурь нэг байгаа.
 
Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт дээрх зарчмыг Ерөнхийлөгчийн тавьсан саналтай хамтатган дэмжиж оролцоно. Ерөнхийлөгчийн тавьсан саналыг үнэмлэхүй олонхиор дэмжихгүй бол АН цаашид хэлэлцүүлэг оролцохгүй.
 
Өнөөдөр зөвшилцөх ажлын хэсэг байгуулахаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж байна. Ард нийтийн санал асуулгыг заавал явуулах ёстой хэмээгээд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 
 
-Ерөнхийлөгчийн саналыг сонгогчдод танилцуулах уу? 
 

-Ерөнхийлөгчийн саналыг өргөн барьсаны дараагаар Ерөнхийлөгчийн засаглал руу явах нь гэдэг буруу мессэж явж эхэллээ. Ажлын хэсгийн хүрээнд хэлэлцээд явна. Өрөөсгөл мэдээлэл рүү огт явуулж болохгүй. Ерөнхийлөгч сонгодог парламент 108 гишүүнтэй, сонгуулийн холимог системтэй байх ёстой гэдэг санал оруулсан. Энэ хоёр төслийг хувааж ярьж болохгүй. Зөвшилцөж байх хэлэлцэх хэрэгтэй. 
 
-Үндсэн хуулийн хэлэлцүүлэг хэр хугацаанд үргэлжлэх бол?
 
-Хоёрдугаар хэлэлцүүлэг есдүгээр сард дуусах байх. Дараагаар нь ард нийтийн санал асуулга явуулж байж гуравдугаар хэлэлцүүлэгт орно. Хугацааны хувьд сунжрах тал байгаа.