2024-11-23
АНУ-ын доллар 3,416.66₮
Ангилал: Улс төр

Гишүүд дахин тойрогтоо ажиллаж, Ерөнхийлөгчийн саналыг танилцуулна

2019-07-18 11:11:47

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Бүлгээс дээрх төслийг судлах шаардлагатайгаас гадна төслийн талаар ард иргэдээс асууж санал авах нь зөв гэсэн шийдвэрт хүрчээ.

Энэ дагуу УИХ-ын гишүүд 14 хоног буюу ирэх сарын 10-ныг хүртэл тойрогтоо ажиллаж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг иргэдэд танилцуулж, улмаар иргэдээс ирүүлсэн хамгийн их саналыг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд тусгах юм байна.

Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталснаар чуулганы хуралдааныг түр завсарлуулах юм.