2024-11-24
АНУ-ын доллар 3,416.66₮
Ангилал: Улс төр

Өнөөдөр УИХ хуралдана

2019-06-27 10:15:13

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гишүүд тойрогтоо танилцуулж, иргэдийн санал бодлыг сонсч дуусчээ. Энэхүү ажил өчигдөр орой хүртэл үргэлжилж, 27-ны өдрөөс буюу өнөөдрөөс УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлэх төлөвлөгөөтэй байгаа аж. 

Тодруулбал, түр засварлаад байсан УИХ-ын үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн үргэлжлэх юм. 

Чуулганы хуралдааныг долдугаар сарын 5-нд хаахаас өмнө төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусч, ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдэх юм. Хэрэв ард нийтийн санал асуулга явуулахаар бол чуулганы хуралдааныг сунгах ,  ард нийтийн санал асуулга явуулахгүй гэж гишүүдийн олонх үзвэл долдугаар сардаа ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар төлөвлөжээ.