2024-11-24
АНУ-ын доллар 3,416.66₮
Ангилал: Улс төр

УИХ-ын үйл ажиллагаа энэ сарын 27-нд эхэлнэ

2019-06-26 14:00:04

УИХ-ын үйл ажиллагаа түр хугацаагаар завсарлага авч, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг сонсч байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж Үндсэн хуулийн өөрчлөлтийг танилцуулж байна. 

УИХ-ын үйл ажиллагаа энэ сарын 27-ны өдөр эхлэх бөгөөд ажлын хэсэг, намын бүлгийн хуралдаанаар эхлэнэ. Ажлын хэсгийн бэлтгэсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж эхэлнэ. Харин чуулганы хуралдааныг VII сарын 5-нд хаахаас өмнө хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусч, нийтийн санал асуулга явуулах эсэхийг шийдэх ажээ.