Филиппин Улсын хуулиар ахлах сургууль, коллежийн төгсөх ангийн сурагчид төгсөхийн тулд заавал 10 мод тарих тухай заалтыг шинээр мөрдөж эхэлжээ.Ийм хууль гаргаснаар төгсөлтийн үеэр мод тарих уламжлал тогтох төдийгүй дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зэрэг тэмцэх сайн арга гэж үзжээ.CLICK TO TWEET
“Энэхүү санаачлагын дагуу 525 тэрбумаас багагүй модыг нэг үе дамжин тарих боломжтой” гэж хууль санаачлагч хэлжээ. Хамгийн сүүлд хийсэн судалгааны дүнгээр дэлхий дээр 1.2 их наяд мод тарьж,ургуулах шаардлагатай гэж гарчээ. Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалгаан болох нүүрс хүчлийн хийн хуримтлалыг зогсоох, нүүрсхүчлийн хийг өөртөө шингээн авдаг учир мод тарьснаар бид эх дэлхийгээ хамгаалж чадна.
Дээрх хуулийг санаачлагч, Филипиний Магдало намын төлөөлөл Гари Алежено “Жил бүр бага сургуулийг 12 сая, ахлах сургуулийн таван сая,мөн коллежийг 500 мянган сурагч тус тус төгсдөг. Хуулийн хэрэгжилтийг хангаж чадвал жил бүр 175 сая шинээр тарьсан модтой болох боломжтойCLICK TO TWEET” гэж хэлжээ.
Нийгмийн зөвхөн нэг үеийг бүрдүүлэх залуучууд л гэхэд 525 тэрбумаас багагүй модыг энэ хуулийн дагуу тарих юм.
Шинээр тарих 525 тэрбум модыг одоо байгаа ойн сан бүхий талбай, зарим тусгай хамгаалалттай газрууд, цэргийн байгууламж, уурхай нь зогсож,эзэнгүй болсон талбай, мөн хотын зарим газруудад тарих тухай Филиппин дэх CNN мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Хуулийг хэрэгжүүлэхийн тулд байршил бүрийн уур умьсгал, газрын гадаргууны бүрэлдэхүүний онцлогт тохирсон модны зүйлийг сонгон,тариалах зааварчилгааг Засгийн газраас нь өгөөд байна.Энэ хууль нь албадан мод тариулж мэт боловч ирээдүйн иргэдийг хүрээлэн буй орчин, экологийн талаар ойлголттой болгох, байгаль орчиндоо ээлтэй хандлагыг төлөвшүүлэх зорилготой ажээ.
“Эрдэнэс Тавантолгой" ХК 2.4 их наяд төгрөгийн татвар төлөв
2024-09-11 18:06:16Цэцэрлэгийн хоолны зардлын 75 хувийг улсын төсөв, 25 хувийг эцэг эх, асран хамгаалагчид гаргана
2024-09-11 16:08:01Н.Учрал: 14 мега төсөл хэрэгжүүлэх хүрээнд хуулийн багц шинэчлэлийг хийнэ
2024-09-11 15:31:09ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүнэ
2024-09-11 15:09:39Эрдэнэт үйлдвэрийн Т.Батмөнхийн гэрт нэгжлэг хийж, их хэмжээний ам.доллар, эртний эдлэл зэргийг илр
2024-09-09 18:13:22Ц.ТОВУУСҮРЭН: ИХТ ИРГЭДЭД ОЙР, НИЙТЛЭГ СОНИРХЛЫГ ИЛЭРХИЙЛЭХ, ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН БОЛОМЖООР ХАНГАГДСАН
2024-09-09 15:32:12Л.Оюун-Эрдэнэ: Хонгилын шүүгч нар баярлах болоогүй, 14 төслийг гацаасан шүүгч нарыг зарла Алтангэрэл
2024-09-09 15:23:57Энэ сарын 21-нд “Автомашингүй өдөр-2024” болно
2024-09-09 15:21:39