2024-11-23
АНУ-ын доллар 3,416.66₮
Ангилал: Улс төр

Д.Эрдэнэбилэгийг цагдан хорих эсэх асуудлыг түр хойшлууллаа

2019-05-21 18:20:08

Энэ оны гуравдугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засагтай гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж,  Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэг/сахал хочит/, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг албадан баривчилж, цагдан хорьсон билээ.

Тэднийг ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461-р ангид саатуулж байсан ч гуравдугаар сарын 7-ны өдөр үндэслэлгүйгээр цагдан хорьсон хэмээн батлан даалтад гарсан байдаг.

Тэгвэл "Эрдэнэт" Үйлдвэрийн 49 хувийн худалдан авалттай холбоотой асуудлаар Д.Эрдэнэбилэгийг 14 хоногийн хугацаатай цагдан хорих хүсэлтийг АТГ болон ЭЦА-ны хамтарсан ажлын хэсгээс Нийслэлийн прокурорын газраар дамжуулан Сүхбаатар дүүргийн шүүхэд хүргүүлсэн байна. 

Уг хүсэлтийг шүүх хэлэлцсэн ч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч н.Нямдорж шүүгчээс татгалзсан тул уг асуудлыг тухайн дүүргийн Ерөнхий шүүгч хэлэлцэх хүртэл түр хойшлууллаа. 

Өөрөөр хэлбэл Худалдаа Хөгжлийн Банкны эзэн Д.Эрдэнэбилэгийн цагдан хорих эсэх асуудлыг  тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэсэн үг юм.