Энэ долоо хоногийн мягмар гариг /2019-04-30/ -т зохион байгуулах Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийн талаарх мэдээллийн ХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр өглөө.
1959 оны тавдугаар сарын 20-нд тухайн үеийн Сайд нарын Зөвлөлийн 199/189 дүгээр тогтоолоор Хөдөлмөр, цалин хөлсний товчоог байгуулсан нь Монгол Улсад хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бие даан байгуулагдаж, үйл ажиллагааг явуулж эхэлсэн анхны үйл явдал байсан. Энэ үеэс хойш эдүгээ 60 жилийн хугацаанд хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, үйл ажиллагаа, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд олон өөрчлөлт, хувьсалт бий болж хөгжиж иржээ.
Дээрх ойн өдрүүдийн хүрээнд ХНХЯ-наас иргэд, олон нийтэд чиглэсэн хэд хэдэн томоохон үйл ажиллагааг зохион байгуулахын нэг нь энэхүү “Нээлттэй хаалганы өдөрлөг” юм. Өдөрлөгийн үеэр ХНХЯ, түүний харъяа байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчилан таниулах, иргэдэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын цогц үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөжээ.
Өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв, Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор, “Өнөр бүл” хүүхдийн төв, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Ахмад настны үндэсний төв болон тус яамны харъяа аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсүүд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудаас гадна ОУХБ, Цагдаагийн ерөнхий газар, хөдөлмөрийн хувийн биржүүд, аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгчид зэрэг 120 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцоно.
Сүхбаатарын талбайд зохион байгуулах нэгдсэн өдөрлөгийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлагаар ХНХЯ Цагдаагийн ерөнхий газартай хамтран хэрэгжүүлэх “Хүүхэд хамгаалагч” туршилтын төслийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцоно.
Түүнчлэн төрөөс хөдөлмөр нийгмийн хамгаалал, хүн амын хөгжил болон бусад холбогдох чиглэлээр явуулж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх тараах материал, зурагт хуудас, зөвлөмж, гарын авлага тарааж, иргэдэд сурталчилан танилцуулна. УИХ-аар хэлэлцүүлж, батлуулахаар төлөвлөн ажиллаж байгаа хууль тогтоомжуудын шинэчлэл, нэмэлт, өөрчлөлтэй холбоотой асуудлаар иргэд олон нийтээс санал авна.
Мөн ажлын байрны захиалга бүхий 60 томоохон ажил олгогч, 10 хөдөлмөрийн хувийн биржийн оролцоотой “Ажил зуучлалын үйлчилгээ” үзүүлнэ. Харъяа агентлаг, төвүүд эрхлэх асуудлын хүрээнд иргэдийн санал бодлыг сонсох уулзалт зохион байгуулж, иргэдэд нэг цонхны үйлчилгээ үзүүлж зөвлөгөө, лавлагаа өгөх, иргэдийн санал хүсэлтийг газар дээрээс нь шийдвэрлэн ажиллана.
“Эрдэнэс Тавантолгой" ХК 2.4 их наяд төгрөгийн татвар төлөв
2024-09-11 18:06:16Цэцэрлэгийн хоолны зардлын 75 хувийг улсын төсөв, 25 хувийг эцэг эх, асран хамгаалагчид гаргана
2024-09-11 16:08:01Н.Учрал: 14 мега төсөл хэрэгжүүлэх хүрээнд хуулийн багц шинэчлэлийг хийнэ
2024-09-11 15:31:09ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүнэ
2024-09-11 15:09:39Эрдэнэт үйлдвэрийн Т.Батмөнхийн гэрт нэгжлэг хийж, их хэмжээний ам.доллар, эртний эдлэл зэргийг илр
2024-09-09 18:13:22Ц.ТОВУУСҮРЭН: ИХТ ИРГЭДЭД ОЙР, НИЙТЛЭГ СОНИРХЛЫГ ИЛЭРХИЙЛЭХ, ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН БОЛОМЖООР ХАНГАГДСАН
2024-09-09 15:32:12Л.Оюун-Эрдэнэ: Хонгилын шүүгч нар баярлах болоогүй, 14 төслийг гацаасан шүүгч нарыг зарла Алтангэрэл
2024-09-09 15:23:57Энэ сарын 21-нд “Автомашингүй өдөр-2024” болно
2024-09-09 15:21:39