2024-11-24
АНУ-ын доллар 3,416.66₮
Ангилал: Улс төр

Б.Хурцыг 461-т цагдан хорьжээ

2019-04-24 13:51:17

       С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид цагдан хорьжээ. Түүнийг өнгөрсөн шөнө баривчилсан гэх мэдээлэл байгаа бөгөөд 48 цагийн хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авч, ийнхүү хорьсон байна.

Хэд хоногийн өмнө АТГ-аас ТЕГ-т үзлэг хийх үеэр Б.Хурцыг хорих үндэслэл бүхий баримтуудыг олж авсан бөгөөд харьяаллын бус хэрэг дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн байж болзошгүй талаар эх сурвалж мэдээллээ.

Тэрбээр ийнхүү эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдон цагдан хоригдсон тав дахь албан тушаалтан болоод байна. Өмнө нь ТЕГ-ын хоёр, ЦЕГ-ын хоёр албан тушаалтныг тус тус цагдан хориод байгаа билээ.

Хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой эрүүдэн шүүсэн гэх гэмт хэргийг АТГ шалгаж байсан ч өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт ЦЕГ-т шилжүүлээд байжээ.