2024-11-24
АНУ-ын доллар 3,416.66₮
Ангилал: Улс төр

Капитал банкны асуудлаар прокурорын байгууллага хэрэг бүртгэл нээжээ

2019-04-18 11:20:30

Капитал банк санхүүгийн үйл ажиллагаа явуулах чадамжгүй болсон учир татан буулгаж байгааг энэ сарын 8-нд Монгол банк мэдэгдсэн билээ. Тэгвэл өчигдрөөс прокурорын байгууллагаас Капитал банктай холбоотой асуудлаар хэрэг бүртгэл нээн, шалгаж эхэлжээ.
Капитал банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэлд банкийг татан буулгахад хүргэсэн хууль бус үйл ажиллагаа байгаа эсэхэд хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн хэмээлээ.

Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байгаа хэрэгт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд шалгалтын явц байдал, үр дүн хэргийн шийдвэрлэлтийн талаар тухайн үед нь мэдээлэл хийхээр болжээ.