2024-11-21
АНУ-ын доллар 3,415.79₮
Ангилал: Эдийн засаг

Он гарсаар 23,5 сая тонн нүүр экспортолжээ

2018-09-12 14:01:06



 
Монгол Улс он гарснаас хойш 23.5 сая тонн нүүрс экспортолсон байна. Гашуунсухайт боомт хамгийн их экспорт хийсэн боомтоор шалгарчээ. Хэдийгээр дэд бүтцийн зарим асуудал байгаа ч Гаалийн ерөнхий газар олон улсын жишигт нийцүүлэн боомтуудыг хөгжүүлэхээр зорьж байгаа аж.
Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ “Боомтуудыг чадваржуулах чиглэлд бид гаалийн бүрдүүлэлтийг цахим болгосон. Өмнө нь хэдэн хуудас цаас бүрдүүлж нэлээн чирэгдэл учруулдаг байсан бол одоо тухайн тээврийн хэрэгсэл жинлэгдмэгц хэдхэн секундийн дотор цахим бүрдүүлэлт хийж байна. Экспортын нийт бүтээгдэхүүний 85 гаруй хувийг нь цахим бүрдүүлэлтэд хамруулсан” хэмээн ярьж байна.
 
Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний 80-аас дээш хувийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ тоо ойрын 10 жилдээ өөрчлөгдөхгүй цаашид өсөх хандлагатай байгаа гэж мэргэжилтнүүд онцоллоо. Түүнэчлэн Монгол Улс он гарснаас хойш 143 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.4 тэрбум ам.доллар байгаагаас экспортын хэмжээ 4.1 тэрбум ам.долларт хүрчээ.