Тэрбээр улс орны эдийн засгийн байдал, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгч АНУ-тай залуучуудын хөгжлийг дэмжих, хүүхэд, гэр бүлийн хамгаалал болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр хоёр улсын залуучуудын уулзалтыг зохион байгуулах, иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхижуулах, туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулах боломжтойг хэлсэн. Түүнчлэн хүүхэд гэр бүлийн хамгааллын хүрээнд асралт гэр бүлийг бэлтгэх сургах, арга зүйн туршлага судлахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хангах чиглэлд АНУ-ын хийж хэрэгжүүлж буй ажлуудаас суралцах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг хэрэгтэй байгааг сайд яриандаа дурдсан.
АНУ-д албан бус тоогоор 30 шахам мянган монгол иргэн ажиллаж амьдарч буй бөгөөд тэдний нийгмийн баталгааг хангах Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх шаардлага байгааг дуулгасан.С.Чинзориг сайдын хөндсөн өөр нэг асуудал нь монгол залууст АНУ-д хөдөлмөр эрхлэх боломж олгох H2 ангиллын визний тухай байсан бөгөөд энэ ажил төдий л урагштай биш байгаад Элчин сайдыг анхаарахыг хүслээ. Сайдын хэлснээр юуны өмнө Монголоос ажиллах хүч авах сонирхолтой Америкийн аж ахуйн нэгжийн талаарх болон ажлын байрны тухай мэдээлэл тодорхой биш байгаа нь иргэн болон аж ахуйн нэгжийг холбоход хүндрэл учруулж буй тул энэ тал дээр тодорхой ажил зохион байгуулах шаардлагатай байгаа аж.
Элчин сайд Майкл С. Клечески хүсэлтийг нь хүлээн авч цаг гарган уулзаж улс орны эдийн засаг, нийгмийн асуудлаар мэдээлэл өгсөнөөс гадна анхны уулзалтаасаа л хамтран ажиллах бодитой ажил хэрэгч саналуудыг тавьж буйд нь С.Чинзориг сайдад талархал илэрхийллээ. Түүнийг Элчин сайдаар томилогдож Монголд ирэхээсээ өмнө зургаан сар Вашингтонд ажиллахад Конгресс, Төрийн департамент, гүйцэтгэх засаглал аль алиных нь түвшинд Монголтой харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаа нь анзаарагдаж байсан гэнэ. Тиймээс Монголын талаас тавьж буй хамтын ажиллагааны саналуудыг судалж дэмжихэд ямар нэг бэрхшээл учрахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа дуулгалаа.
Элчин сайд АНУ хууль ёсоор хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрдөг учраас Н2 ангиллын визтэй холбоотой бүхий л мэдээллийг харилцан солилцож, иргэдийг үнэн зөв мэдээллээр хангахад хамтарч ажиллах боломжтой гэсэн юм. Тэрбээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг хэрэгжүүлэх тал дээр Монгол Улс, тухайлбал ХНХЯ ямар бодлого барьж буйг сонирхож БНАСАУ-аас Монголд хөдөлмөрийн гэрээгээр хэчнээн хүн ажиллаж буй талаар лавлаж байсан юм.
“Эрдэнэс Тавантолгой" ХК 2.4 их наяд төгрөгийн татвар төлөв
2024-09-11 18:06:16Цэцэрлэгийн хоолны зардлын 75 хувийг улсын төсөв, 25 хувийг эцэг эх, асран хамгаалагчид гаргана
2024-09-11 16:08:01Н.Учрал: 14 мега төсөл хэрэгжүүлэх хүрээнд хуулийн багц шинэчлэлийг хийнэ
2024-09-11 15:31:09ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймаг руу нүүнэ
2024-09-11 15:09:39Эрдэнэт үйлдвэрийн Т.Батмөнхийн гэрт нэгжлэг хийж, их хэмжээний ам.доллар, эртний эдлэл зэргийг илр
2024-09-09 18:13:22Ц.ТОВУУСҮРЭН: ИХТ ИРГЭДЭД ОЙР, НИЙТЛЭГ СОНИРХЛЫГ ИЛЭРХИЙЛЭХ, ХАМГААЛАХ ЭРХ ЗҮЙН БОЛОМЖООР ХАНГАГДСАН
2024-09-09 15:32:12Л.Оюун-Эрдэнэ: Хонгилын шүүгч нар баярлах болоогүй, 14 төслийг гацаасан шүүгч нарыг зарла Алтангэрэл
2024-09-09 15:23:57Энэ сарын 21-нд “Автомашингүй өдөр-2024” болно
2024-09-09 15:21:39