2024-11-24
АНУ-ын доллар 3,416.66₮
Ангилал: Улс төр

ЗГ: Казино тоглосон төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлнө

2019-04-03 11:20:11

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн Төрийн албан тушаалтан, тэр дундаа төрийн удирдах албан тушаалтан казино тоглож байвал хариуцлага тооцож, албан тушаалаас нь хүртэл чөлөөлөх журам гаргасан. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр:
 
-Засгийн газар шийдвэрээ улирал бүр тайлагнана. Солонгост айлчлал хийж байхдаа энэ асуудлаар уулзалт хийсэн. Засгийн газар энэ талаар анхаарч ажиллаж байгаа. Нийгмийн сүлжээ, сэтгүүлчид, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд энэ талаар бидэнд мэдээлэл ирүүлэхийг хүсч байна хэмээлээ. 
 
-Төрийн албан тушаалтан гэдэгт УИХ, Засгийн газрын гишүүд хамаарах уу?
 
-Төрийн бүх шатны албан тушаалтан гэдэгт УИХ-ын гишүүд, сайд нар багтана. УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох эрх Засгийн газарт байхгүй. Гэхдээ шууд мэдээлж явна. Хар тамхи, биеэ үнэлэлттэй холбоотой мэдээлэл бидэнд ирж байгаа. 
 
-14 тэрбум төгрөгөөр одоогийн Ерөнхий сайд казинодсон гэдэг. Энэ журам үйлчлэх үү?
 
-Журам ухарч үйлчлэхгүй. Ирээдүйг харж үйлчилнэ. 
 
-"Эрдэнэт"-ийн 49 хувийн асуудал ямар шатанд байна вэ?
 
-Ерөнхий сайдад ХХБ-наас санал ирсэн. ХХБ-наас ямар санхүүгийн эх үүсвэр гарсан бэ гэдэг асуудал яригдаж байгаа. Хөгжлийн банкинд шалтгалт орсон байгаа. Нөхцөл байдал сайжирч, үнэн мөн нь тогтоогдох байх.