2024-11-21
АНУ-ын доллар 3,415.07₮
Ангилал: Нийгэм

БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтэс нэг цэгийн төвтэй боллоо

2019-03-13 16:08:55

Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс “Нийгмийн даатгалын нэг цэгийн үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийн төв”-ийг өнөөдрөөс эхлэн ажиллуулж эхэллээ.
 


 Баянзүрх дүүрэг нь нийслэл хотын хэмжээнд хүн амын тоогоор тэргүүлдэг дүүрэг бөгөөд тус дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны байдлаар 343.6 мянган хүн оршин сууж байна.Энэхүү нэг цэгийн үйлчилгээний төв нь Нийгмийн даатгалын бүх төрлийн үйлчилгээг тохилог таатай орчинд, нэг дороос түргэн шуурхай, чирэгдэлгүй, үзүүлэх зорилгоор Дэлхийн банкны төслийн санхүүжилтийн дэмжлэгээр байгуулагдаж байгаа билээ.



Баянзүрх дүүрэг нь нийслэл хотын хэмжээнд хүн амын тоогоор тэргүүлдэг дүүрэг бөгөөд тус дүүргийн нутаг дэвсгэрт 2018 оны байдлаар 343.6 мянган хүн оршин сууж байна.Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь 2018 онд 5.0 мянган аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж буй 103.0 мянган ажиллагчдыг албан журмын даатгалд, 21.9 мянган иргэдийг сайн дурын даатгалд даатгуулсан байна.



Түүнчлэн дүүргийн нийт хүн амын 57 хувь буюу 195.0 иргэнийг эрүүл мэндийн даатгалд хамруулан ажилласан. Мөн онд тус хэлтэс нь 38.5 мянган тэтгэвэр авагчдад, 21.6 мянган тэтгэмж авагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэсэн байна. Мөн тус дүүрэг нь өдөрт дунджаар 1500 гаруй иргэд, даатгуулагчид нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлж, зөвлөгөө мэдээллээр ханган ажилладаг ачаалал ихтэй дүүрэг юм.


Ш.Мягмарсүрэн