2024-12-04
АНУ-ын доллар 3,416.82₮
Ангилал: Хөндөх сэдэв

Монголбанкны 5 албан тушаалтан ББСБ-тай байна

2019-03-12 09:50:08

Монголд  хамгийн өндөр хүүтэй бас хамгийн их орлого олдог хүмүүс бол ББСБ-ынхан. Барьцаа хөрөнгө муутай, банкны шаардлага хангахгүй богино хугацаанд мөнгө шаардлагатай болсон жижиг бизнес эрхлэгчид аргагүйн эрхэнд өндөр хүүтэй, хугацаа багатай нэг ёсны албан ёсны мөнгө хүүлэгчид хэмээгдсэн ББСБ-д хандахаас өөр аргагүй болдог. Гэтэл эдгээр ББСБ-уудын эзэд нь албан тушаалтан, улс төрчид бүр Монголын мөнгөний бодлогыг баригч Төв банкныхан байна гэж хэн санахав.  Өөрөөр хэлбэл Монголбанкны 5 ажилтан ББСБ-тай бөгөөд үүнийгээ ХОМ-тээ мэдүүлсэн байна.

Тодруулбал Монголбанкны салбарын захирал Т.Ган-Одод нь Ялгуулагч ББСБ, Салбарын захирал Ц.Мөнхбаяр нь Баруун-Урт хөгжил ББСБ, Газрын захирал Т.Амарсайхан нь Бат энд Инвест ББСБ, ахлах хянан шалгагч Д.Ганбат нь Арвис-Итгэл ББСБ, хэлтсийн захирал П.Эрдэнэтуяа нь Болд Кредит ББСБ-тай хэмээн ХОМ-тэй мэдүүлжээ.
 

Н.Энхмаа