2024-12-04
АНУ-ын доллар 3,416.82₮
Ангилал: Хөндөх сэдэв

Г.Бадамхатан: Утааг 2020 оны өвөл 50 хувиар бууруулна

2019-01-10 14:36:17

“Таван Толгой түлш”  ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатан “Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос үүсч байгаа. Гэр хороололд амьдарч буй 220 мянган өрх жилдээ 20 мянган вагон , хоногтоо 100 вагон нүүрс шатааж байгаа учир агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. 1980-аад оны үед Улаанбаатарчууд хоногтт 40 вагон нүүрс түлдэг байсан.

Тиймээс утааг бууруулах ойрын хугацааны хамгийн үр дүнтэй арга бол түүхий нүүрсний хэрэглээг халж, сайжруулсан түлш хэрэглэх юм. Засгийн газар ч зоригтой шийдвэр гаргаж, 2019 оны 5 дугаар сараас эхлэн түүхий нүүрс Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдэд түлүүлэхгүй байх тогтоолыг гаргасан. Энэ тогтоолын хүрээнд “Тавантолгой түлш” ТӨҮГ-ыг байгуулан нийслэлчүүдийн сайжруулсан түлшний хэрэглээг хангахаар ажиллаж байна. Манай үйлдвэржилт эхлээд хүчин чадал 50 хувьтай явж байна. Өнөөдрийн байдлаар Толгойтод 200 мянган тонны хүчин чадалтай нэг үйлдвэр ТЭЦ2-т 80 мянган тонны хүчин чадалтай нэг үйлдвэрийг ашиглалтад оруулаад ажиллаж байна.

Хотын хэрэгцээг хангахын тулд  600-700 мянган тонн шахмал түлш жилдээ үйлдвэрлэнэ гэж тооцсон байгаа.  Дараа жилийн өдийд гэхэд агаарын бохирдол 50 хувиар буурсан байна. Энэ бол баталгаатай. Хэн ч маск зүүхгүй .Энийг би баталгаатай хэлэе” хэмээн телевизийн ярилцлагад орох үеэрээ мэдэгдлээ.