2024-11-24
АНУ-ын доллар 3,416.66₮
Ангилал: Улс төр

А.ОТГОНБААТАР: Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЖҮЖИГ БОЛ “HERO”-ГИЙН Б.БААТАРЫН НАЙРУУЛГАТАЙ ТОМ ДЭГЛЭЛТТЭЙ ЖҮЖИГ

2019-01-08 17:11:59

"Үнэн ба Зөв” намаас МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг шаардаж, Засгийн газарт шаардлага хүргүүлэхээ өнөөдөр мэдэгдлээ. Тодруулбал, “Үнэн ба Зөв” намын дарга А.Отгонбаатар “Манай намаас МАН-аас мөрийн хөтөлбөрийн амлалтыг биелүүлэхийг шаардаж байна. Улс төрийн нам нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө сонгуульд оролцдог. Гэтэл МАН нь 1992 оноос хойш “Эх орон, ард түмний төлөө” гэсэн уриатай оролцож байсан. Мөн “Төрөө хямралаас гаргаж, түмнээ ядуурлаас авръя”, “Таны төлөө таньтай хамт”, “Шударга ёс, хариуцлагатай төр”, “Дэвших хөгжил, дэвжих амьдрал”, “Хөгжлийг харилцан шүтэлцэх дөрвөн тулгуур” зэргээр уриалсан. Харин 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар “Иргэдээ ядуурлаас аварч, эх орноо өрөөс салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журамт баян хүчирхэг Монголыг цогцлоож чадна” гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж, их хуралд 65 суудал авсан. Гэтэл нэг ч амлалтадаа хүрсэнгүй. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулгад “Мөрийн хөтөлбөрийнхөө 60 хувийг биелүүлээгүй улс төрийн намыг дараагийн сонгуульд оролцуулдаггүй” байх хуулийн төсөл санаачилаач гэж хүсэлт гаргаж байна. Хэрвээ хуульд энэ заалтыг тусгавал, АН, МАХН, МАН ирэх 2020 оны сонгуульд оролцохгүй байх нөхцөл бүрдэнэ. Ирэх пүрэв гарагт зохион байгуулах жагсаал бол “HERO”-гийн Б.Баатарын найруулгатай Л.Оюун-Эрдэнийн том дэглэлттэй жүжиг юм. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдыг “дарга аа, дарга аа” гээд явж байсан. Тухайн үед У.Хүрэлсүх, М.Энхболдыг мөн пялдагдаж байсан. Гэтэл өнөөдөр энэ хүмүүс шударга ёсны төлөө гээд ярьж байгаа нь тохиролцоо. Би өмнөх жагсаалаар “МАН тар” гэж хэлэхээр индэр дээр гарах гэсэн. Гэтэл намайг гаргаагүй, оролцуулаагүй. Жагсаалд ирээд оролц гэсэн. Оролцоод үгээ хэлье гэхээр “Чи өөрийнхөө үгийг хэлж болохгүй. Зөвхөн бидний бэлдсэн үгийг хэлнэ” гэдэг. МАН-ыг татан буулгая гэдэг асуудлыг хөндөхгүй бол өнөөдөр Монголд цэвэршилт явагдахгүй. МАН-д М.Энхболд шиг ганц муу хүн байгаа юм биш. Мянга мянган муу хүн бий” гэв.