2024-11-24
АНУ-ын доллар 3,416.66₮
Ангилал: Улс төр

Д.Дорлигжавыг төрсөн дүүгийнх нь хамт цагдан хорилоо

2019-01-08 10:12:48

Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын гэрт өчигдөр орой Авлигатай тэмцэх газраас нэгжлэг хийжээ.

Түүнийг “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдоос их хэмжээний авлига авсан байж болзошгүй асуудлаар АТГ-аас өнгөрсөн оны сүүлчээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

Учир нь, “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд өнгөрсөн оны 12 дугаар сард 25 дугаар телевизийн "Ам нээвэл" ярилцлагад орох үеэрээ  "Намайг улс төрийн шантаажаар хэдэн сар шоронд хорьсон. Д.Дорлигжав прокурорын дүүгийн данс руу дөрвөн сая доллар хийсэн минь үнэн" гэж ярьсан байдаг.  

Эх сурвалжийн мэдээлж буйгаар өчигдөр орой АТГ-аас прокурорын зөвшөөрөлтэйгөөр Д.Дорлигжавын гэрт болон албан өрөөнд нь нэгжлэг хийж, төрсөн дүүтэй нь хамт байцаасан байна.    Улмаар үүрээр тэднийг цагдан хорьсон байна.