2024-11-24
АНУ-ын доллар 3,416.66₮
Ангилал: Улс төр

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорыг ажлаас нь чөлөөлжээ

2018-11-19 13:32:18

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор ЖДҮХС-аас зээл авсан гэх асуудалтай холбоотойгоор хариуцлагын асуудал хөндөгдөж байгаа учраас ажлаа өгөх нь зүйтэй юм гэж үзэн өргөдөл өгсөн тухайгаа мэдээлсэн. Тэгвэл  Ерөнхий сайд У.Хүрэлсүх түүний хүсэлтийг хүлээн авч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга  Ц.Ням-Осорыг  ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий “Хос Эрхэс” компанид 500 сая төгрөгийн зээл авсанд хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлсөн байна.  Төрийн өндөр албан тушаалтнууд, сайд дарга нарын хамаарал бүхий этгээдүүд ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг хуулийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.