2024-11-21
АНУ-ын доллар 3,415.07₮
Ангилал: Боловсрол

Цэцэрлэгийн хоолны зардлын 75 хувийг улсын төсөв, 25 хувийг эцэг эх, асран хамгаалагчид гаргана

2024-09-11 16:08:01

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна. Энэ талаар Боловсролын сайд мэдээлэл хийлээ.


Боловсролын сайд П.Наранбаяр:

-Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Одоогоор хүүхдүүд цэцэрлэгийн хоолноос 60 гаруй хувьтай илчлэг авч байгаа бол 80 хувьтай болж хоолны чанар сайжирна.

Үүнд улсын хэмжээнд 310 цэцэрлэгт хамрагдаж байгаа 135 мянган хүүхэд хамаарна.

Сардаа 22 мянга, жилдээ 192 мянган төгрөгийг хоолны мөнгөнд авна. 75 хувийг улсын төсвөөс 25 хувийг эцэг, эх асран хамгаалагч гаргана. Боловсролын дэмжлэг үйлчилгээ шаардлагатай хүүхдийн хоолны мөнгийг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлнэ.

2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нэг хүүхдийн хоолны мөнгө 3000 төгрөг байгаа, нийт 131.8 тэрыбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлсэн. Цэцэрлэгийн нэг хүүхдэд хоолны үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах зардлын 58 хувь хоолны түүхий эд, үлдсэн нь тогоочийн цалин, НДШ, дулаан цахилгаан, тоног төхөөрөмж, ариутгадд зарцуулагдаж байна. Үүнийг нэг хүүхэд дээр тооцож үзэхэд хоолны бүрэн өртөг нь 5210 төгрөг. Нэг өдөрт хоолны түүхий эдийн зардал 3000 төгрөг, бусад зардалд 2210 төгрөг зарцуулж байна гэсэн үг.

Тэгэхээр нийслэлийн цэцэрлэгийн 135 мянган хүүхдийн 62 хувь буюу 84602 хүүхдээс 1000 төгрөг хурааж авах бөгөөд 50440 хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцна.

Үүнд хагас болон бүтэн өнчин хүүхэд, 24 цагийн цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хөгжлийн брэшхээлтэй иргэний хүүхэд, босго шугамаас доогуур орлоготой өрхийн хүүхэд, цэцэрлэгийн насны 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийн хүүхдийн гурав дахь хүүхдийг хоолны зардлаас чөлөөлнө. Ингэснээр улсын төсөвт жилдээ эцэг, эхээс 16 тэрбум төгрөг төвлөрүүлж, хүүхэд цадах хэмжээнд хоолоо иддэг болно. Сайн хооллосон хүүхэд сайн унтана, сайн тоглоно. Эцэг эхийн сэтгэл ханамж дээшилнэ. Хоолны төлбөрийг апликейшнээр дамжуулж эцэг эх төлнө, Төрийн санд шууд мөнгө төвлөрнө. Хүүхдийн идэж байгаа  хоолны цэс эцэг, эхэд очно.

Илүү чанарлаг хоол иддэг болно, цадсан хүүхэд гэртээ харьдаг сайн жишиг тогтоно гэлээ.