2024-11-21
АНУ-ын доллар 3,415.79₮
Ангилал: Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ҮХЦ-ийн гишүүдийг томилуулах захирамжийг УИХ-ын даргад хүргүүлэв

2024-05-27 16:35:15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр (2024.05.27) Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны тавдугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай” 13, 14 дүгээр захирамжийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны тавдугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай” 13 дугаар захирамжид:

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Бямбадоржийн Болдбаатарыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгосон байна.

 зураг

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны тавдугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай” 14 дүгээр захирамжид:

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн Рагчаагийн Батрагчааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгожээ.  

зураг