Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр /2024.04.30/ хуралдаж, нам, эвслүүдийн 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтийг хэлэлцсэн байна. Ингэхдээ Их эв нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Монгол шинэчлэлт намын 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцохыг татгалзаж шийдвэрлэжээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн 28.3.3, 28.3.7-т заасан шаардлага хангаагүй буюу сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх журам зөрчсөн үндэслэлээр энэ удаагийн ээлжит сонгуульд оролцуулахаас татгалзжээ.
Мөн хуралдаанаас дараах 25 нам, эвслийг 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж гардуулахаар шийдвэрлэсэн байна.
- Эх орончдын нэгдсэн нам
- Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам
- Үндэсний эвсэл
- Иргэний зориг ногоон нам
- Ард түмний олонхийн засаглал нам
- Бүгд найрамдах нам
- ХҮН нам
- Монголын Либерал нам
- Монголын Либерал Ардчилсан нам
- Иргэний хөдөлгөөний нам
- Ардчилал шинэчлэлийн нам
- Гэр хороолол хөгжлийн нам
- Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам
- Үнэн ба Зөв нам
- Ардчилсан нам
- Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
- Монгол Консерватив нам
- ШИНЭ НЭГДСЭН ЭВСЭЛ /МУНН-ШН/
- Монголын Социал Демократ Нам
- Монголын хүний төлөө нам
- Дэлхийн монголчууд нам
- Ард түмний хүч нам
- Эх Орон нам
- Монгол Ардын нам
- Эрх Чөлөөний Эвсэл нам
Эх сурвалж: СЕХ