2024-11-21
АНУ-ын доллар 3,415.79₮
Ангилал: Нийгэм

Орос дээд гурил 1740 төгрөг байна

2024-04-29 14:47:01


-Импортын гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх хууль маргаашаас хэрэгжиж эхэлнэ-

ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа гурилын үнийн өсөлтийн талаар хяналт, шалгалт хийж байсан С.Мөнхчулуун гурилын үнэ буурсан талаар өөрийн цахим хуудастаа мэдээлэл дамжуулжээ. Тэрээр “Хан-Уул дүүргийн Бармаш компанийн хашаанд Оросын баяжуулсан дээд гурил кг нь 1740 төгрөгөөрзарж байна, гэртээ хүргүүлж авлаа гэсэн чат ирсэн юм. Тэгэхээр нь утсыг нь авч холбогдоод очиж уулзлаа. Үнэхээр 1 кг нь НӨАТ ороод 1740 төгрөг, 50кг нь 87мянган төгрөг. Одоо импортын гурилын квот нэмэгдээд, гаалийн татваргүй болчихвол илүү хямдаар зарна гэж байна. Гэтэл манай дотоодынхон НӨАТ-аас чөлөөлүүлсэн хэрнээ 3000-3700 төгрөгөөр зараад байгаа шүү дээ” гэжээ.

“Бармаш” компанийн хашаанд байрлах “Мазал трейд” компани орос дээд гурилыг 1740 төгрөг, нэгдүгээр гурилыг 1640 төгрөгөөр худалдаж байгаа аж. Тускомпани энэ дөрөвдүгээр сард 2000 тонн баяжуулсан гурилыг импортоор оруулж ирэх зөвшөөрлийг Гаалийн ерөнхий газраас авсан бөгөөд гурилаа татан авч худалдаанд гаргаж байгаа нь энэ аж. Цавуулаг өндөртэй орос гурилын талаар хэрэглэгчид амт, чанар сайтай гэж ам сайтай байгаа юм. Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх хууль хэрэгжихээр дахиад хямдруулах боломжтой гэдгийг “Мазал трейд” компанийн удирдлага ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуунтай уулзах үеэрээ хэлж байлаа. 

Импортоор оруулж ирэх гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх хууль маргааш буюу тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тодруулбал, бүх төрлийн гурилыг гаалийн албан таваргүй оруулж ирнэ гэсэн үг. Иймд нэг кг гурилын үнэ дахиад буурна гэж иргэд олон нийт хүлээлттэй байгаа юм.