2024-12-04
АНУ-ын доллар 3,416.82₮
Ангилал: Засгийн газар

Ягаан өнгийн алмаз тавхан минутын дотор 50 сая ам.доллараар зарагджээ

2018-11-14 15:23:01

Өнгөрсөн мягмар гаригт АНУ-ын үнэт эдлэлийн худалдаачин Харри Уинстоны эзэмшиж байсан “Pink Legacy” гэх маш ховорт тооцогдох, 19 каратын, ягаан өнгийн алмаз Женев хотноо болсон “Christie's” дуудлага худалдаагаар 50.375 сая швед франк буюу 50 сая ам.доллараар зарагдаж, дээд амжилт тогтоосон талаар “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
Үнэт эдлэл үйлдвэрлэгч “Harry Winston” брэнд алмаз эрдэнийг үнэ цохин худалдан авсан ба ховор чулуунд “Винстоны ягаан өв” нэр өгсөн байна. “Christie's” дуудлага худалдааны 250 жилийн түүхэнд 10-аас дээш каратын жинтэй дөрөвхөн ягаан алмаз эрдэнэ худалдагдсан түүхтэй ажээ.    
Нүд гялбам 19 каратын эрдэнийн чулууг үнэ хаялцуулж эхэлснээс хойш ердөө тавхан минутын дараа борлуулагдсан гэж дуудлага худалдаа зохион байгуулагчид мэдэгдсэн байна.
Эрдэнийн чулууг 1920 оны үед Өмнөд Африк дахь уурхайгаас олдсон тус алмаз эрдэнийг уул уурхайн “De Beers” компанийг удирддаг Оппенхеймерийн гэр бүл удаан хугацаанд эзэмшиж байсан аж. Тус үнэт эдлэлийг дуудлага худалдаанд оруулсан эзэмшигчийн нэрийг нууцалжээ.