2024-11-24
АНУ-ын доллар 3,416.66₮
Ангилал: Улс төр

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа огцорлоо

2018-11-14 09:03:31

      УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцлээ.
Хуралдааны эцэст санал хураалт явуулсан боловч 29:29 гэсэн харьцаатай саналын тоо тэнцсэн байна. Тиймээс дахин санал хураалт явуулав. 
Ингээд 32:27 гэсэн санал хураалтын дүнгээр Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцрууллаа.  

Түүнийг огцруулах асуудлыг  арваннэгдүгээр сарын 12-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж намын дарга У.Хүрэлсүхээс бүлгийн дарга Д.Хаянхярвааг ажлаа өгөхийг шаардсаж УЗ-ийн гишүүд дэмжсэнээр бүлгийн хуралд хэлэлцүүлж ийнхүү чөлөөллөө.

Харин Д.Хаянхярваа "Намын даргыг шүүмжилсэн, ЖДҮХС-тай холбогдсон гишүүдээ өмөөрч, хамгаалахгүй байна гэсэн хоёр үндэслэлээр намайг чөлөөллөө гэсэн тайлбарыг өгсөн юм.