2024-11-21
АНУ-ын доллар 3,415.79₮
Ангилал: Уул уурхай

Монголын эдийн засгийг хөдөлгөх гол төсөл эхэллээ

2023-03-19 17:12:46

ОЮУТОЛГОЙН ГҮНИЙ ОЛБОРЛОЛТ ЭХЭЛЛЭЭ

Гүнийн уурхайн олборлолт албан ёсоор эхэлж, байнгын үйл ажиллагаанд шилжсэн ёслолын арга хэмжээ (2023.3.14) боллоо. Оюутолгой нь 2028-2036 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж, дэлхийн зэсийн тэргүүлэх дөрөв дэх уурхай болох зорилготой ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар гүнийн уурхайд 2000 гаруй хүн ажиллаж байна. Хоногт хоёр ээлжийн баг тус бүр 12 цаг ажиллаж, гүнийн уурхайн тасралтгүй үйл ажиллагааг хангаж буй бол аврах ажиллагааны хоёр төвөөс гадна машин, механизмын засвар, үйлчилгээний гурав, өрмийн машины засварын хоёр, шатахуун түгээгүүрийн хоёр төв, мөн тэсрэх бодисын агуулах, хацар бутлуур, үндсэн бутлуур, бетон зуурмагийн байгууламжийг тус тус барьж ашиглалтад оруулжээ.
Ил уурхай маань жилдээ 150 мянган тонн зэс олборлодог. Энэ нь жилдээ 1.4 тэрбум ам.долларын орлого болж Монголбанкинд тушаагддаг.

өдөрт баяжуулж буй 120,000 тонн хүдэр 0.4 хувийн зэсийн агууламжтай байдаг бөгөөд ирээдүйд 1.2-1.7 хувьд хүрэх аж. Жилд 700,000 тонн баяжмал үйлдвэрлэдэг бөгөөд ойролцоогоор өдөрт 1000 уут баяжмал гарч буй юм байна. Нэг уутанд хоёр тонн баяжмал багтдаг байна.