2024-12-04
АНУ-ын доллар 3,416.82₮
Ангилал: Уул уурхай

Нүүрсний экспорт энэ онд өсөх эерэг хүлээлттэй байна

2023-02-06 11:47:49

Монгол Улс 2022 онд нийтдээ 31.7 сая тонн нүүрс экспортолж, экспортын орлого 6.5 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн үзүүлэлт бөгөөд экспортын дүн цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрсэн билээ. Засгийн газраас 2022 онд экспортыг сэргээх талаар олон арга хэмжээ авсны үр дүнд 2022 оны есдүгээр сараас эхлэн экспорт огцом сэргэсэн юм. Тодруулбал, 2022 оны эхний найман сард сард дунджаар 1.8 сая тонн нүүрс экспортолж байсан бол 9-12 дугаар сард дунджаар 4.2 сая тонн нүүрс экспортолсон юм.




Харин 2023 онд нүүрсний экспорт үргэлжлэн сэргэх эерэг хүлээлттэй байгааг шинжээчид онцолж байна. Тодруулбал, БНХАУ “Тэг-ковид” бодлогын хязгаарлалтаа сулруулж, хилээ нээсэн. Үүнтэй холбоотойгоор экспорт сэргэхээр байна. Мөн Монгол Улсын хувьд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг бүрэн дуусгасан. Ингэснээр экспортын тээвэрлэлтийн зардал буурч, гарцыг өсгөх боломжтой аж.