2024-11-21
АНУ-ын доллар 3,415.79₮
Ангилал: Эдийн засаг

Махны үнэ өсчээ

2018-11-12 10:11:25

Дорноговь аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан мэдээллээр энэ оны аравдугаар сарын 10-ны байдлаар нэг килограмм үхрийн мах  9000 төгрөг байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс бараг 1000 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй гарсан байна.
 
Харин нэг килограмм хонины мах 6100 төгрөг байгаа нь өмнө оныхоос мөн л 1000 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин ямааны мах нэг килограмм нь 4500-5000 төгрөгийн ханштай байна. Мөн гол нэрийн барааны үнийг өмнөх долоо хоногийн үнэтэй харьцуулахад зургаан нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой, гурван нэр төрлийн барааны үнэ өсч, хоёр барааны үнэ буурсан үзүүлэлттэй байгаа аж.