2024-11-21
АНУ-ын доллар 3,415.79₮
Ангилал: Эдийн засаг

Бүх тендерийг гуравдугаар 1-н гэхэд эхлүүлэхийг төсвийн ерөнхийлөгч захирагчдад үүрэг болгов

2022-01-19 17:13:37

Худалдан авах ажиллагаатай холбоотойгоор Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. 
 
 
Тэрбээр "2022 оны төсөв батлагдаад 65 хоног болж байна. Энэ хугацаанд төрийн болон орон нутгийн өмчөөр бараа материал худалдан авах хуулийн хүрээнд худалдан авах үйл ажиллагаа ямар гүйцэтгэлтэй байгааг Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр танилцуулсан.

Нэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар нийт 717 төсөл арга хэмжээний 3.1 их наяд төгрөгийн өртөг бүхий хөрөнгө оруулалтуудаас дөнгөж 19.5 хувийн буюу 140-ийнх нь худалдан авах ажиллагаа зарлагдсан байгаа нь хангалтгүй байна. 

Иймээс төсвийн ерөнхийлөн захирагч нар болон тендер зарлан зохион байгуулдаг бүх төсвийн захирагч нарт гуравдугаар сарын 1-н гэхэд өөрсдийн хариуцсан бүх тендерийг эхлүүлэх хугацаат үүргийг өглөө” гэв.