2024-11-21
АНУ-ын доллар 3,415.79₮
Ангилал: Хөндөх сэдэв

Х.НЯМБААТАР: ОЮУ ТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ТҮВШИНД АВЧ ИРЛЭЭ, ОДОО УИХ-ЫН ОНЦГОЙ БҮРЭН

2021-12-28 14:15:57

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай” УИХ-ын хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар үг хэллээ.

Тэрбээр "Оюу толгойн хэлэлцээрийг Засгийн газар энэ түвшинд авч ирлээ. Үүнээс хойш УИХ-ын онцгой бүрэн эрх боллоо. Энэ шийдвэрийн үр дагавраас шалтгаалж үүсэх хариуцлагыг зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүд хариуцах ёстой. Бид камер хараад би эх оронч гэдэг баймааргүй байна" гэлээ.