2024-12-04
АНУ-ын доллар 3,416.82₮
Ангилал: Улс төр

Х.Нямбаатар: Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах тогтоолыг УИХ-д өргөн м

0202-12-22 14:12:30

Хууль зүйн яамны сайд Х.Нямбаатар "Оюутолгойн ордоос Монгол улсын хүртэх үр ашгийг хангуулах арга хэмжээний тухай тогтоолыг төслийг хэлэлцэж УИХ-д өргөн мэдүүллээ.
Маргаашийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.
Тогтоолд
  1. Монголын засгийн газрын эзэмшлийн хувьд ногдох өрийг тэглэх,
  2. далд уурхайн бүтээн байгуулалтын  төлөвлөгөөг цуцлах дуусгавар болгох,
  3. далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах,
  4. төслийн гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны хүртэлх зардлыг гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь хариуцаж нэмэлт өр үүсгэхгүй байх,
  5. Оюутолгой ХХК-ийн засаглалыг сайжруулах, тус компанийг эрчим хүчээр хангах гэрээ байгуулах, татварын актын биелэлтийг хангуулах зэргийг заасан
УИХ-аар Засгийн газарт эрх олгосон шийдвэр гармагц дээрх заалтуудын дагуу бодлогын баримт бичиг хийнэ. Үүний араас татварын маргаантай холбоотой асуудлыг эвийн журмаар хэлэлцээр хийж шийдэх, татварын тал нэг мөр ойлголцох зэрэг хэлэлцээрийн хоёрдугаар үе шат үргэлжлээд явна. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагч талаас хэд хэдэн удаагийн тайлбар ирүүлсэн. Цаашид ийм алдаа гаргахгүйн улмаас Оюу толгойд жил бүр менежментийн зардлыг тусгаж түүгээрээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдийг авч ажиллуулах хэрэгтэй. Ингэж байж төслийн үйл ажиллагааг хөндлөнгөөс хяналт тавих боломж бүрдэнэ" гэв.